/ / "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ САНААЧЛАГА" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАВ.

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ САНААЧЛАГА" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАВ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум Цагаан хаданд нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарт "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах санаачлага" сэдэвт сургалт, өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулав.
Өдөрлөгийн хүрээнд Ханбогд сумын Цагаан хаданд үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллага, тээврийн жолооч, иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдал, осол гэмтлийг бууруулах, тээвэрт явж байгаа том машины жолооч нарт хурд тохируулах, дараалалд зогсож байгаа жолооч нарт замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм, аюулгүй тээврийн тухай таниулж мэдээлэл түгээх ажлууд хийгдэв.
Мѳн тээвэр эрхэлдэг байгууллага, кемпүүдэд өртөөчилсөн сургалт явуулж Сум дундын эмнэлгээс жолооч нартаа урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог газар дээр нь хийж, Цогтцэций дахь Авто тээврийн газраас машины үзлэг оношилгоо, гэрчилгээ бичиг баримт солих, олгох ажлыг зохион байгуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар мэдээлэл тараах материал өгч ажиллаа.
Аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх "Наран говь" хамтлаг цугласан жолооч нартаа урам дэм өгч, алтан шар замыг нь мялаан ая дууны дээжээ өргөлөө.
Энэхүү үйл ажиллагааг Оюу толгой, НҮБ-ийн хүн амын сан санхүүжүүлж Ханбогд сумын ЗДТГ, Цагдаагийн тасаг, Сум дундын эмнэлэг, Залуучуудын хөгжлийн төв, соёлын төв, ГХУССЗ хамтран зохион байгуулсан ба Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар, Автотээвэр Цогтцэций Салбар, Цогтцэций Залуучуудын Хөгжлийн Төв , Баян зам тээвэрчдийн холбоо, Алтан Шар Замд Тээвэрчид, Өмнөговь аймгийн ГБХЗХГ төлөөллүүд оролцлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна