/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / “ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ” НАРТ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН СУРГАЛТААР ХИЧЭЭЛ ОРЛОО.

“ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ” НАРТ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН СУРГАЛТААР ХИЧЭЭЛ ОРЛОО.

Даланзадгад сумын Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн сурагчдад Замын хөдөлгөөний дүрмийн сургалтыг Тэнгэрийн хүрд жолооны сургуультай хамтран зохион байгууллаа. “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн сурагчдад сургалтыг зохион байгуулснаар тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлж, сургууль орчимд бусад сурагч хүүхэд багачуудын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүргийг гүйцэтгэх, хяналт тавих, “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнд оролцогчдыг хамтарч бэлтгэхэд дөхөм болох юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна