/ Мэдээ мэдээлэл / Соёл урлаг / “ЦАГДААГИЙН АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ҮҮРЭГ ОРОЛЦОО” СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ЦАГДААГИЙН АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ҮҮРЭГ ОРОЛЦОО” СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, нэгдсэн нэг ойлголтод хүрч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор “Цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний үүрэг оролцоо” сургалт зөвлөгөөн, “Шилдэг Ахлагч 2023” тэмцээнийг Ханбогд сум дахь цагдаагийн тасаг Ханбогд сумын ГХУСАЗСЗ-тэй хамтран зохион байгууллаа.

Тус тэмцээнд:

Тэргүүн байр- Дуудлага хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б. Бэхтулга,

Дэд байр- Эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Алтангэрэл,

Гутгаар байр- Ханбогд сумын цагдаагийн тасгийн шүүхийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Ууганбаатар нар тус тус шалгарч ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛААР шагнагдлаа.

Цагдаа дотоодын цэргийн анги байгууллагын ахлагч бүрэлдэхүүндээ баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна