/ / ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй тус цагдаагийн газрын алба хаагч нарыг Монгол Улсын Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газрын шагнал болон хугацааны цагдаагийн цол олгох ёслолын ажиллагаа боллоо.
1. Хууль, зүй дотоод хэргийн яамны шагналаар:
- “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 1 алба хаагч,
- “Цагдаагийн алдар” хүндэт тэмдгээр 1 алба хаагч
- “Хүндэт жуух бичиг”-ээр 6 алба хаагч,
2. Цагдаагийн ерөнхий газрын шагналаар:
- “Жуух бичиг”-ээр 12 алба хаагч
3. ЦЕГ-ын болон цагдаагийн газрын даргын тушаалаар:
- Хугацааны “Цагдаагийн дэд хурандаа” цолоор 1 алба хаагч,
- Хугацааны "Цагдаагийн ахмад" цолоор 3 алба хаагч
- Хугацааны “Цагдаагийн ахлах дэслэгч” цолоор 6 алба хаагч,
- “Цагдаагийн дэслэгч” цолоор 3 алба хаагч,
- Хугацааны “Цагдаагийн ахлах ахлагч” цолоор 1 алба хаагч,
- Хугацааны “Цагдаагийн ахлагч” цолоор 9 алба хаагч,
- Урьд хэрэглэж байсан "Цагдаагийн ахлагч" цолыг сэргээх- 1 алба хаагч буюу нийт 44 алба хаагч шагнагдсан байна. Цол, шагналаар шагнагдсан нийт алба хаагчдадаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна