БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цагдаагийн газраас Даланзадгад сумын "Эрдмийн гэгээ" ерөнхий боловсролын 2-р сургуультай хамтран эцэг эх асран хамгаалагчийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, бага насны хүүхдэд зам тээврийн ослын хор уршгийг ойлгуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор "Ногоон гэрэл- цагаан шугам" эцэг эхийн өдөрлөгийг зохион байгууллаа.