ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХУГАЦААГААР ХЯЗГААРЛАЛАА.
Цогт-Овоо сумаас Дундговь аймгийн Луус сум орох замд цасан шуурга шуурч замын зорчих хэсэг гулгаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал, аюултай нөхцөл байдалтай байгаа тул Цогт-Овоо- Улаанбаатар чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.