/ / "ШИЛДЭГ МӨРДӨГЧ-2023" ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"ШИЛДЭГ МӨРДӨГЧ-2023" ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

          Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын хэмжээнд албан үүрэг гүйцэтгэж байгаа хэсгийн төлөөлөгч, экологийн асуудал хариуцсан байцаагч, эрүүгийн мөрдөгч, мөрдөгч нарын дунд “Шилдэг мөрдөгч-2023” тэмцээнийг энэ оны 09 дүгээр сарын 28-ний өдөр зохион байгууллаа.
Тус тэмцээнд нийт 29 алба хаагч мэргэжлийн ур чадвар, хууль, эрх зүйн мэдлэг, гадаад хэлний мэдлэг, галт зэвсэг хэрэглэх ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилт, бодлого бодох, цахим орчинд ажиллах ур чадвар гэсэн 7 үзүүлэлтээр өрсөлдсөнөөс Тэргүүн байранд Ханбогд сумын цагдаагийн тасгийн хилийн боомт хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Дөлгөөн, Дэд байранд мөн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Энхсаруул, Гутгаар байранд Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ж.Мягмарсүрэн нар тус тус шалгарлаа.
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна