/ / ХҮЧ НЭМЭГДҮҮЛСЭН ЭРГҮҮЛ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХҮЧ НЭМЭГДҮҮЛСЭН ЭРГҮҮЛ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Согтуугаар үйлдэгдэж буй зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлыг Хангах тухай хууль дүрмийг олон нийтэд сурталчлах зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа "УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД" нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2023 оны 06 сарын 24-ний шөнө тус цагдаагийн газрын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ гудамж замд эргүүл, хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Уг эргүүл хяналтаар аймгийн хэмжээнд
❌Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 26 зөрчил,
❌Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 9 зөрчил илрүүлж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна