/ / “ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

“ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Хөдөлмөр, нийгмийн хамгаалал яам, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн алба, Монголын авто сургуулиудын нэгдсэн холбоо, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагааг сайжруулах, багш ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор “Хандлагаа өөрчилье" нөлөөллийн арга хэмжээг сургалт, хэлэлцүүлэг, дэвжээ тэмцээн гэсэн 3 үе шаттайгаар бүсчлэн зохион байгуулж байна. Арга хэмжээнд Багануур, Багахангай, Налайх дүүрэг болон Төв, Дундговь, Өмнөговь аймгийн авто сургуулиудын эрхлэгч, багш ажилчид, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, Тээврийн цагдаагийн алба болон албаны бусад хүмүүс хамрагдаж байна.
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна