АЖЛЫН БАЙРНЫ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНД ХАМРАГДАВ
"Эрүүл цагдаа" хөтөлбөрийн хүрээнд алба хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор нийтээрээ дасгал хөдөлгөөнд хамрагдах ажлыг зохион байгуулж байна. Тус арга хэмжээг Захиргааны удирдлагын тасгаас өдөр бүрийн 14 цагийн нэгдэлтийн дараа зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд алба хаагчид идэвхи зүтгэл гарган хамрагдаж байна.