/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / НЭГ ХОРОМ АЯНД НЭГДЭВ.

НЭГ ХОРОМ АЯНД НЭГДЭВ.

Өөрийн болон бусдын амьдралын төлөө нэг хормын уураа тэвчицгээе.Бусдын биед зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан хүнд хохирол учруулсан бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ЗЭВСЭГ гэдэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.

ТУСГАЙЛАН БЭЛТГЭСЭН ЗЭВСГИЙН ЧАНАРТАЙ ЗҮЙЛ гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, ЭД ЗҮЙЛ, ХЭРЭГСЭЛ-ийг ойлгоно.

Уур хилэнгээс гарсан цохилтууд зөвхөн нүдэнд харагдах гэмтлийг бий болгодоггүй. Тэр хүний сэтгэл зүй, эрүүл мэнд, ажил амьдрал бүгдийг нь гэмтээдэг!

Өөрийн болон бусдын амьдралын төлөө нэг хормын уураа тэвчицгээе.

Хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн эрх зүйн мэдлэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилготой "#Нэг хором" аяны сургалт, мэдээллийг даланзадгад сумын 4-р сургуулийн ахлах ангийн сурагчдад хүргэж байна.

Хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн эрх зүйн мэдлэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилготой "#Нэг хором" аяны сургалт, мэдээллийг даланзадгад сумын 3-р сургуулийн ахлах ангийн сурагчдад хүргэж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна