/ / ЦАГДААГИЙН ГАЗАР ИРГЭДЭД АЖЛАА ТАЙЛАГНАВ.

ЦАГДААГИЙН ГАЗАР ИРГЭДЭД АЖЛАА ТАЙЛАГНАВ.

ЦАГДААГИЙН ГАЗАР ИРГЭДЭД АЖЛАА ТАЙЛАГНАВ.

Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу Цагдаагийн байгууллага тухайн орон нутгийн оршин суугч, иргэд, харьяалах Иргэний зөвлөлд үйл ажиллагааныхаа тайланг танилцуулдаг. 
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан тус Цагдаагийн газар "Тайлант өдөрлөг"-ийн үйл ажиллагааг аймгийн Хөгжимт жүжгийн театрт 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулж, 2018 онд хийсэн бүтээн байгуулалтын болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл хийж, цаашид хийх ажил, арга хэмжээний талаар иргэдийн санал, хүсэлтийг сонсож, иргэдээс хэрэглэгчийн үнэлгээний санал асуулга авч ажиллав.

"Тайлант өдөрлөг"-ийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Х.Сугир, ХЭЗХ-ийн дарга О.Ганзориг нар оролцож, ГХУСАЗСЗ-ийн ажлыг танилцуулж иргэдэд мэдээлэл өгч ажиллав. Мөн ЦГ-аас гавъяаны амралтад гарсан бэлтгэл ахлах ахлагч Д.Энхсайханд хүндэтгэл үзүүлж, амьд хөгжмийн “Наран говь” хамтлагийн тоглолтыг толилууллаа. 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна