/ / “АРХИГҮЙ ӨМНӨГОВЬ” АРГА ХЭМЖЭЭ

“АРХИГҮЙ ӨМНӨГОВЬ” АРГА ХЭМЖЭЭ

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран архины хамаарал бүхий 40 гаруй иргэдийг цуглуулж, архины хор уршиг, эрх зүйн болон амьдрахуйн ухааны мэдээлэл хийж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, эрүүл мэндийн үзлэгт хамруулан ажиллав. Уг арга хэмжээнд аймгийн Шүүх шинжилгээний алба, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд залуучудын хөгжлийн газар бусад төрийн байгууллагын төлөөлөл хамтран оролцож, ажил хөдөлмөрт зуучлах, бүртгэлжүүлэх, нийгмийн халамж үзүүлэн, нийгмийн даатгалд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл хийлээ.

Мөн арга хэмжээний үеэр Royal TB-ийн “Согтуу Монголоос саруул Монгол” төслийн хамт олон хүрэлцэн ирж, зураг авалт хийж, нэвтрүүлэг бэлтгэв.

Дашрамд дурьдахад улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн 70 гаруй хувийг архинаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчил эзэлдэг бөгөөд аймгийн ГХУСАЗСЗөвлөл нь 2019 онд архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, аймгийн хэмжээнд энэ төрлийн ажлыг өрнүүлэх, архинаас үүдэлтэй гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилтыг тавин ажиллаж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна