/ / НЭГ ХОРОМ АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА

НЭГ ХОРОМ АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Цагдаагийн байгууллагын судалгаагаар Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг сүүлийн таван жилд өсчээ. Нийт гэмт хэргийн 25-30 хувийг эзэлж байгаа тул энэ оны гуравдугаар сард ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэрэг бүртгэх алба, JCI Монгол төрийн бус байгууллагатай хамтран "ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ" аяныг өрнүүлж байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь өш хонзон санаж, зориудаар үйлдэгддэг биш, тухайн үеийн уураа нэгхэн хором барьж дийлээгүйгээс болж үйлдэгддэг байна. Ихэнхдээ шөнийн цэнгээний газар орж, архидан согтуурсан залуучууд уур хилэнгээ барьж тэвчээгүйгээс эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод зогсохгүй цаашилбал гэмт хэрэгтэн ч болох эрсдэлтэй. 
Орон нутгийн цагдаагийн байгууллагаас сургалт, мэдээллийг иргэд олон нийтэд хүргэн ажиллаж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна