/ / ХУУЛЬ, ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

ХУУЛЬ, ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

“Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” ажлын хүрээнд хууль хяналтын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулав. Уг зөвлөгөөнд аймгийн ГХУСАЗСЗ болон аймгийн шүүх, прокурор, Цагдаагийн газар, Тагнуулын газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг 10 гаруй байгуллагын 60 гаруй алба хаагч, дарга, удирдах албан тушаалтнууд оролцлоо.
Зөвлөгөөнөөр төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, тулгарч байгаа бэрхшээлийг хэлэлцэж шийдвэрлэх, иргэдэд ил тод нээлттэй байх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг сайжруулах зэрэг сэдвээр хэлэлцэв.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна