/ / ШИЛДЭГ ТОХИЖИЛТТТОЙ ХЭСГИЙН БАЙР ШАЛГАРУУЛЖ, ШАГНАЖ УРАМШУУЛАВ.

ШИЛДЭГ ТОХИЖИЛТТТОЙ ХЭСГИЙН БАЙР ШАЛГАРУУЛЖ, ШАГНАЖ УРАМШУУЛАВ.

ШИЛДЭГ ТОХИЖИЛТТТОЙ ХЭСГИЙН БАЙР ШАЛГАРУУЛЖ,
ШАГНАЖ УРАМШУУЛАВ.

Цагдаагийн байгууллагын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан, цагдаагийн алба хаагчийн ажиллах нөхцлийг дээшлүүлэх зорилгоор сумдын хэсгийн төлөөлөгч нарын дунд “ШИЛДЭГ ТОХИЖИЛТТОЙ АЖЛЫН БАЙР” уралдааныг 1 сарын хугацаатай зарлаж дүгнэлээ. 
Уралдаанд Сэврэй сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Баттулга тэргүүн байранд, Булган сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Сугирхүү дэд байранд , Баяндалай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Ганболд 3-р байранд тус тус шалгарч, УАЗ фургон маркийн автомашинаар шагнууллаа. 
УАЗ фургон автомашиныг орон нутгийн хөрөнгө оруулалтаар тус Цагдаагийн газарт шийдвэрлэж өгснийг сум орон нутагт ийнхүү хуваарилж, цагдаагийн албаны шуурхай бэлэн байдлыг хангахад ашиглан ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна