/ / ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Мөрдөн байцаах тасгийн нэрэмжит сарын аяны хүрээнд Монгол улсын спортын дэд мастер, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Л.Энхболдын нэрэмжит Цагдаагийн газрын аварга шалгаруулах теннисний тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд алба хаагчид удирдлага, эмэгтэй, эрэгтэй гэсэн 3 төрлөөр өрсөлдөв .
Удирдлагын төрөлд Тэргүүн байрыг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Наранбаатар, дэд байрыг НХЖХТ-ийн дарга, цагдаагийн хошууч Ө.Батжаргал, гуравдугаар байрыг МБТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батсүх, эрэгтэйчүүдийн төрөлд Тэргүүн байрыг МБТ-ийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баярбат, дэд байрыг эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Пүрэвбаатар, гуравдугаар байрыг НХЖХТ-ийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Гантөмөр, эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг захиргааны зөрчлийн тоо бүртгэгч, цагдаагийн ахлагч Э.Гэрэлчимэг, дэд байрыг хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Т.Батцэцэг, гуравдугаар байрыг, ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Оюунчимэг нар тус тус эзэлж, алт, мөнгө хүрэл медалиар шагнагдав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна