/ / "ЯГ ТҮҮН ШИГ"-2018

"ЯГ ТҮҮН ШИГ"-2018

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн нэрэмжит сарын аяны хүрээнд “Яг түүн шиг” шоуг зохион байгуулав. Шоунд 1 хэлтэс, 11 тасгийн алба хаагчид оролцсоноос Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан хамтлагийн ахлагч Жаргалсаныг дуурайсан Мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Мөнхдэлгэр яг түүн шиг байж тэргүүн байранд шалгарав. Хар сарнай хамтлагийн ахлагч С.Амармандахыг дуурайж гадаад дүр, төрхөөрөө яг түүн шиг байж чадсан Цогтцэций сумын цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер Цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяржаргал шилдэг дүрийн шагналыг хүртэв. Камертон хамтлагийн ахлагч Б.Болдыг дуурайж дуу хоолойгоороо яг түүн шиг байж чадсан холбооны инженер цагдаагийн ахмад С.Батцэнгэл шилдэг дуучин шагналыг тус тус хүртсэн юм. Тэмцээндээ идэвхитэй оролцсон алба хаагчиддаа баярлалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна