/ / “ИТГЭЛ ЗҮТГЭЛ” УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

“ИТГЭЛ ЗҮТГЭЛ” УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зорилтот бүлгийн иргэд, залуучуудад дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг өгч, иргэдэд нөлөөлөх үзүүлэх, нийгмийн харилцаанд татан оролцуулахад чиглэсэн сургалт зохион байгуулах, төрийн үйлчилгээний шаардлагатай мэдээллийг хүргэж, холбон зуучлан ажилладаг. 
Энэхүү уулзалт өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээгээр 47 хүнийг хамруулж, тэдэнд зөв амьдрах, гэмт хэрэг, зөрчилд дахин холбогдохгүй байх итгэл найдвар төрүүлэх цаашлаад ажлын байранд зуучлах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын мэдээлэл, хувь хүний хөгжлийн талаар сургалт зохион байгуулж, нийгэмд хандах хандлагыг өөрчлөн, нийгмийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай нэг дороос танилцуулж, ажлын байранд зуучилж, сургалтын хөтөлбөрт хамруулан ажилласан байна.
Уулзалт өдөрлөгт аймгийн ГХУСАЗ салбар зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар, Политехник коллеж зэрэг байгууллагуудын мэргэжилтнүүд хамтран оролцлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна