/ / МОТОЦИКЛЬ БҮХИЙ ӨРХ БҮРД ХАМГААЛАХ МАЛГАЙ"

МОТОЦИКЛЬ БҮХИЙ ӨРХ БҮРД ХАМГААЛАХ МАЛГАЙ"

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас аймаг, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион явуулж байгаа мотоцикль бүхий иргэдийг зам тээврийн осол, ослоос үүдэн учирч болзошгүй бэртэл, гэмтэл, хохирлоос урьдчилан сэргийлэх зорилгоор "Мотоцикль бүхий өрх бүрд хамгаалах малгай" аян амжилттай үргэлжилж байна.

Энэ удаад Цагдаагийн газар Даланзадгад сумын ИТХ-тай хамтран ажиллаж 11 дүгээр сарын 02-ны өдөр ЗДТГ-ын өмнөх талбайд мотоцикльтой иргэдэд 200 ширхэг хамгаалах малгай олгох үйл ажиллагааг зохион явууллаа.
Иргэд мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай хэрэглэх, заавал хамгаалах малгай хэрэглэсэн зорчигч тээвэрлэж замын хөдөлгөөнд оролцоно гэж замын хөдөлгөөний дүрмэнд заасан байдаг.
Мөн уг арга хэмжээний үеэр Цагдаагийн газрын албан хаагчид замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм, улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа галт зэвсэг тооллого, галт зэвсгийн тухай хуулийн талаар мэдээлэл хийж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх агуулга бүхий тараах материал тарааж ажиллав.

2018 он гарсаар аймгийн хэмжээнд мотоцикльтой холбоотой зам тээврийн осол, хэрэг 7 бүртгэгдэж хамгаалах малгай хэрэглээгүй замын хөдөлгөөнд оролцож хурд хэтрүүлэн онхолдсоны улмаас шидэгдэж толгойдоо гэмтэл авч, 4 хүний амь нас хохирсон байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Lavern:
164.92.156.61
https://rocketqueen-1.win/
2024-02-27 17:17:21
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна