/ / Өмнөговь Цагдаагийн Газар November 14 at 1:38 AM · “ЦАХИМ ОРЧИНГ ЗӨВ БОЛГОЁ” АЯНД ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ, ХАМРАГДУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.

Өмнөговь Цагдаагийн Газар November 14 at 1:38 AM · “ЦАХИМ ОРЧИНГ ЗӨВ БОЛГОЁ” АЯНД ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ, ХАМРАГДУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.

Хамгийн олон найз нөхөд, танил, иргэдийг “Цахим орчинг зөв болгоё” аянд нэгтгэж, хамрагдуулж чадсан 5 иргэн, сургуулийн сурагч 5, цагдаагийн 3 алба хаагчийг шалгаруулна.

Уралдааныг дараах 3 ангилалаар хэсэгчлэн явуулна. Үүнд:
1. Аж ахуйн нэгж, байгууллагын ажилчид, иргэд, олон нийтийн дунд нээлттэй
2. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд
3. Цагдаагийн газар, хэлтэс, тасаг, гэрээт цагдаагийн тасаг, дотоодын цэргийн салбарын алба хаагчдын дунд

Зохион байгуулах ажил:
1. Найз нөхөд, танил болон иргэдийг “Цахим орчинг зөв болгоё” лого бүхий facebook хүрээ, жаазыг /frame/ солиулсан байх
2. Цахим орчинд эерэг, зөв мэдээллийг олон нийтэд түгээж, ёс зүйгүй, сөрөг, бусдыг гутаан доромжилсон, гүтгэсэн, үгүйсгэсэн мэдээ мэдээлэл, коммент, хуудас зэргийг хаалт, хязгаарлалт хийх /шаардлагатай хуудсыг хар жагсаалт буюу blacklist хаягт мэдэгдэл буюу репорт хүргэх/
3. Цагдаагийн байгууллагаас нийтэлж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зурагт хуудас, шторкийг олон нийтэд түгээж, тараасан байх /like, share аль алийг нь дарсан байх/

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна