/ / "Соёлч хамт олон-Алба хаагч" фото зураг болон эссэ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.

"Соёлч хамт олон-Алба хаагч" фото зураг болон эссэ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.

"Цагдаагийн байгууллагын соёлыг дээшлүүлье” аяны хүрээнд алба хаагчдын дунд "Соёлч хамт олон-Алба хаагч" фото зураг болон эссэ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа. Фото зургийн уралдаанд 30 гаруй зураг ирүүлснээс тэргүүн байранд эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Өнөрбаяр, дэд байранд Гэрээт цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Чойжамц, гутгаар байранд мэдээлэл судалгааны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Э.Гэрэлчимэг нар шалгарав. Эссэ бичлэгийн уралдаанд 15 алба хаагчид оролцож тэргүүн байранд Сэврэй сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч н.Энхболд, дэд байранд мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баярбат, гутгаар байранд Ноён сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Дөлгөөн нар тус тус байр эзэлж идэвхтэй оролцсон алба хаагчдыг цалингийн урамшууллаар шагнагдав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна