/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ТАЛАРХАЛ

ТАЛАРХАЛ

Нүүрсний замд 150 км урт дараалал үүсч жолооч нар 10-20 хоног зам дээр өнжсөн.

Аймгийн Засаг даргаас чиглэлийн дагуу Гэрээт цагдаагийн тасаг , Ханбогд сумын цагдаагийн тасгийн нийт 23 албан хаагч хүндхэн нөхцөлд уртасгасан цагаар ажиллаж цасан шуурганаас өмнө амжиж 6000 машины Цагаан хаданд түр байрлууллаа .

Цагаан хаданд олон мянган иргэдийн бөөгнөрөл үүсч байгаа тул Цагаан хаданд архи согтууруулах ундаа зарж борлуулахыг хориглосон байгаа бөгөөд цагдаагийн албан хаагчид хэв журмыг хангах үүднээс 24 цагаар өндөржүүлсэн байдалд ажиллаж байна .

Олон мянган машины хөдөлгөөнийг зохицуулж олон мянган жолооч нарын аюулгүй байдлыг хангахын төлөө хүнд нөхцөлд шөнө өдөргүй ажиллаж байгаа Гэрээт Цагдаагийн Тасаг, Ханбогд сумын цагдаагийн албан хаагчдад талархал илэрхийлье

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна