/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН "НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ 2018" ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН "НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ 2018" ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцож хэвших ач холбогдлыг өсвөр үе, иргэдэд сурталчилах ажлыг эрчимжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Ногоон гэрэл цагаан шугам-2018” тэмцээнийг Аймгийн ГХУСАЗЗөвлөл, Цагдаагийн газар, Улаан загалмай хороо, автосургуулиудтай хамтран 2018 оны 11-р сарын 20-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Даланзадгад сумын 4 сургуулийн 44 сурагч, 4 багш оролцож, буухиа тэмцээн, замын хөдөлгөөний дүрэм, улаан загалмайн асуултад хариулах, анхны тусламжийн даалгавар гүйцэтгэх, хүүхдийг замын хөдөлгөөнд зөв боловсон оролцуулах тухай жүжигчилсэн тоглолт зэрэг даалгавруудыг гүйцэтгэн өрсөлдөж, тэргүүн байранд Эрдмийн гэгээ сургуулийн Б.Энх-Амгалан багштай “Хүчирхэг-12” баг, дэд байранд 5-р сургуулийн Ц.Хулан багштай “Шонхорууд” баг, гутгаар байранд 1-р сургуулийн Ц.Оюунсүрэн багштай “Traffic policeman” багууд тус тус байр эзэлж, медаль, өргөмжлөлөөр шагнууллаа.

Тэмцээний үеэр үзэгчдийн дунд Цагдаагийн байгууллагаас цахим орчны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, олон нийтэд түгээх зорилготой “Цахим орчинг зөв болгоё” сэдэвт мессэжний уралдаан зохион байгуулж, идэвхтэй оролцсон 3 иргэнд гарын бэлэг гардуулж өглөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна