/ / “ХИЧЭЭХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ХИЧЭЭХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр зам тээврийн ослын улмаас хохирогсдын дурсгалд хүндэтгэл үзүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 11:00 цагаас нэгэн зэрэг 5 минутын хугацаатай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Төрийн болон төрийн бус байгууллагын ажилчид, авто сургуулийн сонсогчдыг хамруулан замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх утга агуулга бүхий постер, “Хичээх өдөр 2018.11.29” гэсэн ухуулга, зурагт хуудсуудыг барьж авто замын зорчих хэсгийн дагуу зогсож, жолооч нарт замын хөдөлгөөнд соёлтой оролцъё, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, зам тээврийн осолгүй явахыг хичээх талаар ухуулга мэдээлэл хийж ажиллаа. Уг үйл ажиллагаанд аймгийн Политехникийн коллеж, “Тэнгэрийн хүрд”, “Дэгжих говь”, “Арвижих говь” авто сургуулиудын болон Цагдаагийн газрын алба хаагчид нийт 62 ажилтан, алба хаагч, 120 сонсогчдыг хамруулан оролцуулж, орон нутгийн “UCTV”, “Говийн наран” телевизүүд, “Монцамэ” агентлагийн сэтгүүлчдэд газар дээрээс нь мэдээ, мэдээлэл хүргэж, олон нийтэд сурталчилан ажиллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна