/ / ЖЕК МӨРЧ НОХОЙТОЙ СУРГАЛТЫГ СУРГУУЛИЙН СУРАГЧ НАРТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ЖЕК МӨРЧ НОХОЙТОЙ СУРГАЛТЫГ СУРГУУЛИЙН СУРАГЧ НАРТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Өмнөговь аймгийн Биеийн тамир спортын төрөлжсөн сургалттай долоодугаар сургуулийн 6-10 дугаар ангийн 90 гаруй сурагч 12 сургагч багш, нийгмийн ажилтан, сурган хүмүүжүүлэгч нар цагдаагийн газраас сургуулийн орчимд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчил, хүүхэд залуучууд үйлддэг дээрэм, булаалт, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл хийв. Хүүхэд залуучуудад гэмт хэргийг хэрхэн илрүүлэх талаар мөрч нохой Жекийн үзүүлэх тоглолтыг сонирхуулав.

 

Мөрч нохой Жекийг 2016 онд ЦЕГ-ын Сургалт, дадлагын төвд албаны сургалтад хамрагдуулж сонгон олох, мөр хайх зэрэгт бэлтгэж мэргэшүүлсэн байна. Одоо тэрээр 3 настай, нохойн төлөөлөгч, цагдаагийн дэд ахлагч Б.Жавхлантөгсийн хамт 2017 онд Цагдаагийн байгууллагын албаны нохойн төлөөлөгчдийн мэргэжлийн ур чадвар, албанд ашиглагдаж буй нохдын албаны бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Шилдэг нохойн төлөөлөгч-2017” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 28 нохойн төлөөлөгч, албаны ноходтой 3.8 км замыг туулж, эрэн хайх, буудлага, саадыг даван туулах, хорт утааны цэгийг нэвтрэх, галт зэвсэгтэй этгээдийг дайчлан баривчлах зэрэг даалгаврыг гүйцэтгэх шалгууруудаар өрсөлдөж, тусгай байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна