/ / ГЭРЭЛ ОЙЛГОГЧТОЙ СУРАГЧИД

ГЭРЭЛ ОЙЛГОГЧТОЙ СУРАГЧИД

Даланзадгад сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар хамтран замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэрэл ойлгогчийг шийдвэрлэн Даланзадгад сумын 1,2,3,4,5-р сургуулийн 1-5-р дугаар ангийн нийт 3300 гаруй сурагчдад гардуулан өгсөн.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ цүнх, хувцсанд тухайн гэрэл цацруулагчийг байршуулж өгсөнөөр зам, орчин, гудамж талбайд яваа хүүхэд холоос харагдах байдал нэмэгдэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

Даланзадгад сумын ерөнхий боловсролын 6 дунд сургуулийн 1-5 дугаар ангийн 3300 гаруй сурагчдад зам тээврийн осол ямар шалтгаанаар гардаг, хүүхэд болон эцэг эхчүүдийн буруутай үйлдлээс болж аюултай нөхцөл байдал хэрхэн үүсдэг, ослын үед хүний биед ямар гэмтэл, бэртэл учирч болох талаар, түүнчлэн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх болон замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцуулахыг бодит байдал дээр харуулсан биечлэн сургалт зэрэг олон арга хэмжээг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байна. иргэн та ч гэсэн үр хүүхэд, ирээдүйнхээ төлөө ЗХАБТХ-ийн 13.2.7-д “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх" үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Бага насны хүүхэд осолд өртөх шалтгаан нь харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцох гарцгүй газраар зам хөндлөн гарах зэргээс үүдэлтэй байдагт иргэн та анхаарах хэрэгтэй.

Гэрэл цацруулагчтай харагдах байдлын зургийг дараах зурагт тайлбараас харж болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна