/ / “ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2018” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

“ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2018” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

Алба хаагчийг сургаж мэргэшүүлэх, сэтгэлгээ хандлагыг өөрчлөх, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын чанар үр дүнг шинэ шатанд хүргэх, зорилгоор эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нарыг мэргэшүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2018” улсын аварга шалгаруулах тэмцээнийг 11 сарын 23-25 өдрүүдэд Улаанбатар хотноо ЦЕГ-ын Цагдаа, дотоодын цэргийн сургалт дадлагын төв, Нарстай дахь хээрийн сургалтын хэсэгт зохион байгуулан 19 байгууллагын 24 алба хаагч оролцсон.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсээс нэг, хоёрдугаар шатны шалгуурыг амжилттай давж шалгарсан 17 хэсгийн төлөөлөгч мэдлэг, ур чавдараа сорин өрсөлдсөнөөс Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Өндөр-Улаан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад О.Мөнхтулга 38,56 оноогоор тэргүүн байрт шалгарч, “УАЗ-469” автомашинаар шагнуулж. дэд байрт Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ноён сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Дөлгөөн 38,55 оноогоор шалгарсан юм. Тэрбээр өмнө жил зохион байгуулагдсан “Шилдэг хэсгийн төлөөлөгч” анхдугаар тэмцээнд дэд байр эзэлсэн амжилтаа ийнхүү бататган, YAMAHA мотоциклийн түлхүүр гардан авсан. Ноён сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Дөлгөөн нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын хэмжээнд зохион байгуулагдсан “Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах тэмцээнд тэргүүлж, бусдыгаа хошуучлан, Төрийн алба хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж 2017, 2018 онд хоёр жил дараалан “А” үнэлгээтэй дүгнүүлсэн Цагдаагийн газрын “Онцлох алба хаагч” алба хаагч юм.
Хариуцсан сум орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж төрийн болон бөрийн бус байгууллага, аж ахуй нэгжтэй хамтран “Хуульч-Ноёд” хууль сурталчилах аяныг санаачлан зохион байгуулж, иргэдийн эрх зүйн мэдлэгийг сайжруулснаар иргэдийн гэмт хэрэг, зөрчил холбогдох асуудал буурч, таатай үр дүн гарсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна