/ / НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Тус Цагдаагийн газар нь алба хаагчид, тэдний ар гэрийн нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтран “Хамтын ажиллагаа- нээлттэй өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээнд Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Б.Должинсүрэн, Халамжийн хэлтсийн дарга Д.Уранчимэг нар оролцож, хөдөлмөр эрхлэлт, төрийн халамжийн хууль тогтоомж, төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг цагдаагийн алба хаагчид, тэдний ар гэрийнхэнд өглөө. 
Мөн алба хаагчдын дунд асуулт хариултын тэмцээн явуулж, зөв хариулсан алба хаагчдад ХХҮГ-аас талархал гардууллаа. 
“Хамтын ажиллагаа-нээлттэй өдөрлөг” арга хэмжээний хүрээнд цагдаагийн алба хаагчид, тэдний ар гэрийнхний дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдаж амжилттай өндөрлөв. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
  • Мэдээллийн ил тод байдал

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна