/ / ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮГИЙН МӨРДӨГЧ, ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮГИЙН МӨРДӨГЧ, ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Говийн бүсийн цагдаагийн газар, хэлтсийн эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгчдийн сургалт Өмнөговь аймгийн Даланзадгад хотод өнөөдөр /2017.12.04/ эхэллээ.
Шинэчлэн батлагдсан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Сургалтад Өмнөговь, Дундговь, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар, Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нийт 88 алба хаагч хамрагдаж байна.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаа Батмөнх даян хааны нэрэмжит аймгийн төв талбайд зохион байгуулагдаж Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Наранбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон нутгийн төр захиргааны байгууллагын удирдлагууд оролцож, “Сүлд” чуулгын болон аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх “Наран говь” хамтлагийн уран бүтээлчид ая дууны дээжээсээ өргөн барилаа.
Мөн энэ өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын уран бүтээлчид Өмнөговь аймагт ажиллаж “Үргэлж тантай хамт” өдөрлөгийг зохион байгуулан, цагдаагийн алба хаагчид, иргэд, олон нийтэд уран бүтээлийн тоглолтоо толилуулах юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

organic seo company at Jersey:
23.95.182.152
The monthly volume of searches entered on search phrases can be identified with a couple of unique methods.
2019-03-16 03:37:11
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
  • Мэдээллийн ил тод байдал

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна