/ / СУПЕР ЦАГДАА 2018 ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

СУПЕР ЦАГДАА 2018 ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан цугларалт, сургалтын хүрээнд “Супер цагдаа-2018” ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж шалгарсан алба хаагчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
Тэмцээний тэргүүн байранд НХЖХТ-ийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Ширнэн, Дэд байранд Баяндалай сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Сүхбат, 3-р байранд Дотоодын цэргийн тусгай салааны харуулчин, дэд ахлагч Б.Төрболд нар шалгарлаа.Тэмцээний удирдамж ёсоор хэсгийн цагдаа нараас шалгарсан Баяндалай сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Сүхбатад албаны тээврийн хэрэгсэл хүлээлгэн өглөө.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна